Бусдын бичиг баримтаар хил нэвтрэхийг оролджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-02 11:07:08

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Н нь бусдын паспорт ашиглан, мөн сарын 27-ны өдөр  мөн манай улсын иргэн Э нь бусдын баримт бичгийг ашиглан хил тус боомтоор гарагш хил нэвтрэхийг завдсан зөрчлүүд тус тус гарчээ.

Эдгээр зөрчлүүдийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын "Алтанбулаг" авто замын боомтын шалгагч Ц.Насанжаргал, Д.Алтанчулуун нар ажигч гярхай байдал, мэргэжлийн өндөр ур чадварынхаа үрд дүнд газар дээр нь  илрүүлэн саатуулжээ. Зөрчилтэй хоёр иргэнийг холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсын хойд хил Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын  шалган нэвтрүүлэх боомт 24 цаг ажилладаг болсоноор эерэг сөрөг үйлдлүүд нэлээд гардаг болсон тухай тус боомтын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын албаныхан мэдээллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ