Төрийн одон, медаль гардуулах ёслол боллоо

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-05-31 19:32:01

Дархан-Уул аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг иргэдэд шагнал гардуулах ёслол болов.

Шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ,, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, ТЗУХ-ийн дарга н.Батбаяр, НХХ-ийн дарга н.Тунгалагтамир Дархан сумын удирдлагууд гардууллаа. Монгол улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Дархан сумын иргэн Л.Батаа, “Алтан гадас” одонгоор тус аймгийн “Шүтэн-Уул” ХХК-ийн гүцэтгэх захирал Н.Одхүү, НАА-н смалбарын тэргүүнний ажилтан цол тэмдэг”-ээр С.Буяндэлгэр  нар шагнууллаа. Уг шагналыг гардуулж дууссаны дараа аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ хэлэхдээ:-“Та бүхэн Дархан хотын хөгжил цэцэглэлтэд өөрийн чин сэтгэл зүтгэлээ зориулж ажилласныг төр, засаг өндрөөр үнэлж энэхүү шагналаар шагналаа. Энэ бол та бүхний он удаан жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийн чинь гэрч баталгаа юм. Та бүхэнд эх үрсийн баярын мэндийг өргөн дэвшүүлж цаашдын ажил амьдралд чинь сайн бүхнийг хүсэн ерөөе” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ