Сарын дунд үеэс хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-12-09 11:31:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт нутгийн 70 хувьд өвөлжилтт хэвийн байна. Харин Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд цагаанаар зудархуу, Асгат, Сүхбаатар суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Сарын дунд үеэс хүйтний эрч чангарна гэж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Энэ сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орох бөгөөд сарын дунд үеэс хүйтний эрч эрс чангарч өдөртөө 13-18 градус, шөнөдөө 21-26 градус хүрэх бол заримдаа 30 градус давна гэдгийг анхаарууллаа.  

Холбоотой мэдээ