АНУ Хятадын арав гаруй албан тушаалтны эсрэг хориг авахаар зэхэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-07 12:35:01

ЛОНДОН. /Reuters/. АНУ Хятадын 10 гаруй албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.


Ийм төлөвлөгөөтэй байгаа нь Хятадын эрх баригчид Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сөрөг хүчний дөрвөн депутатыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасантай холбоотой аж.  


Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал, Коммунист намын гишүүд багтсан 14 хүнийг хоригийн жагсаалтад оруулахыг зорьжээ. Эдгээр хүнд авах эдийн засгийн хориг арга хэмжээ 12 дугаар сарын 7-ноос хэрэгжиж магадгүй байна. 

Холбоотой мэдээ