Булган аймаг хог хаягдлын хэмжээгээ тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-05-30 14:43:44

Булган аймаг хог хаягдлын хэмжээгээ тодорхойлжээ. Аймгийн БОАЖГ-аас "Ногоон хөгжил" хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн уг судалгаагаар аймгийн төвд жилд дунджаар 9881,1 тн хог хаягдал үүсдэг байна.

Харин зуны улиралд нэг өдөрт 18,332 кг хог үүсдгээс 24 хувь нь хүнсний, 11 хувь нь цаас, 12 хувь нь хуванцар,  20 хувь нь шил, 22 хувь нь үнс, 3 хувь нь даавуу, 5 хувь нь металл, 2,3 хувь нь эмнэлэгийн болон аюултай хог хаягдал, 2 хувь нь бусад хог хаягдал гардаг болох нь тогтоогджээ. Тэгвэл өвлийн улиралд нэг өдөрт хог хаягдал 27 кг болж өсдөг бөгөөд энэ үед үнс нурам 27 хувиар нэмэгддэг байна.

                                                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ