"Сансрын зочид буудал"-ын хийлдэг өрөөг амжилттай туршлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-05-30 12:33:20

ТОКИО. /NHK/. “Сансрын зочид буудал”-ын анхны загвар өрөөг хоёр дахь оролдлогоор амжилттай хийлж чадсан байна.

Америкийн “Bigelow Aerospace” компани Олон улсын сансрын станцад зориулан хийлдэг өрөөг зохион бүтээсэн юм.

Өнгөрсөн бямба гарагт тус өрөө рүү агаарыг аажмаар шахжээ.

Уг цилиндр хэлбэртэй өрөө нь агаар шахахаас өмнө 2 м орчим урт, 2 м голчтой байсан бол долоон цагийн дараа 4 м урт, 3.2 м өргөнтэй болсон байна.

Анхны оролдлого өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт бүтэлгүй болсон юм. Учир нь төлөвлөсний дагуу хийлж чадаагүй билээ..

Агаар гадагшилж байгаа эсэхийг шалгахын тулд аюулгүй байдлын туршилтыг бүтэн долоо хоног ийн турш үргэлжлүүлнэ.

Цацраг эсэргүүцэх чадварыг нь шалгаж, агаарын хэмийн өөрчлөлтийг хянахын тулд сансрын нисгэгчид уг туршилтын өрөө рүү хоёр жил тутамд орох аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ