Тусгаарлан ажиглах байруудын бэлэн байдлыг хангажээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-11-28 15:36:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт тусгаарлан ажиглах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хүрээнд Баруун-Урт суманд 10 буудлыг тусгаарлах байраар ашиглахаар бэлтгэл хангажээ. Эдгээрээс хоёр нь ажиглалтын иргэдээ авсан, найм нь бэлэн байдалд байна гэдгийг Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс хэллээ.

Мөн онцгой нөхцөл үүссэн тохиолдолд нэмэлтээр ажиллуулахаар төрийн байгууллага, үйлдвэрийн ажилчдын байруудыг ашиглахаар бэлтгэл хангажээ.

Өвчний голлмтот бүс нутгаас шинжилгээнд хамрагдалгүй ачааны машины бүхээгт болон зөвшөөрөлгүйгээр ирсэн 17 иргэн одоогоор хоёр зочид буудалд тусгаарлалтад байна.  

Холбоотой мэдээ