ОХУ-д коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан шинээр хязгаарлалт тогтоохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-11-24 14:10:29

МОСКВА. /TASS/. Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан холбооны улсын хэмжээнд хязгаарлалтын арга хэмжээг одоогоор нэмж авахгүй гэж ОХУ-ын шинэ коронавирусний халдварын тархалттай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


ОХУ-д коронавирустэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээг тухайн бүс нутгийн халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан субъектуудын удирдлага захирагч нар авч байгаа юм.  Коронавирусний нөхцөл байдал урьдын адил хүнд хэвээр байгаа хэдий ч зөвлөмжийг дагаж мөрдөж буй бүс нутгуудын байдал сайжирч байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко урьд нь мэдээлжээ.


ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш 2 114 502 хүн халдвар авч, 1 611 445 өвчтөн эдгэрсэн бол 36 540 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ