Аймгийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-19 22:47:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай штаб 11 дүгээр сарын 19-ний 21 цагт хуралдаж, зарим мэдээллийг өглөө. Тодруулбал, хөрш зэргэлдээ Дорноговь аймагт “Ковид 19” халдвар илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тодруулбал, Улаанбатар хот болон эрсдэлтэй бүс нутгаас тухайн орон нутгаасаа тусгай зөвшөөрлийн дагуу ирж буй иргэдийг аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсны дараа 14 хоног гэрийн дэглэм сахиулах, харин зөвшөөрөлгүйгээр буюу нууцаар нэвтрэхийг завдсан иргэдийг мөн шинжилгээнд хамруулж, өндөр хамгаалалт дор 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэжээ.

“Ковид 19”-ийн тохиолдол Монгол Улсад бүртгэгдэхээс өмнө буюу 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт Улаанбаатар хот болон өөр аймгаас 1600 гаруй хүн иржээ.

 

Холбоотой мэдээ