Манай сэтгүүлч Б.Ариунзаяа бичлэгийн уралдаанд байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-27 15:01:31

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубтэй хамтран "Бүртгэл, аудитын хөгжил бидний амьдралд" сэдэвт бичлэгийн уралдаан зарласнаа дүгнэж шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.

Тус бичлэгийн уралдаанд телевиз, радио, сайт, өдөр тутмын сонин хэвлэлийн 20 гаруй  бүтээл ирүүлснээс нэгдүгээр байрт МҮОНР-ийн сэтгүүлч Д.Баяржаргалын " Нягтлан бодох бүртгэл, аудит хийгээд шударга үнэний төв" радио нэвтрүүлэг, хоёрдугаар байрт Ийгл телевизийн сэтгүүлч Э.Оюун-Эрдэнийн "Нэгдмэл тайлан гаргавал хөрөнгө оруулалтын шийдвэр бодитой болно"  сурвалжлага, гуравдугаар байрт МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Ариунзаяагийн "Мөхлөг буюу сампинаас электрон хувилбарт шилжсэн нь" бүтээлүүд шалгарсан байна. 

Мөн шүүгчдийн саналаар 20 жилийн ойн нэрэмжит тусгай шагналаар олон жил нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар бичсэн Монголын радиогийн ажилтан, сэтгүүлч Ю.Гантөмөр, "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Б.Баяртогтох, UBS TY- ийн сэтгүүлч Ж.Оюун нарыг шагнажээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ