Арменийн иргэд ерөнхий сайдаа огцрохыг шаарджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-13 16:07:39

АНКАРА. /Anadolu/. Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардсан эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 60 гаруй хүнийг нийслэл Ереван хотод цагдаа нар баривчилжээ.


Уулын Карабахт дайн зогсоох тухай ОХУ, Азербайжаны ерөнхийлөгч болон Арменийн ерөнхий сайд нарын хооронд байгуулсан гурван талт хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөөгүй хэдэн мянган хүн Ереван хотын Эрх чөлөөний талбайд цугларсан байна.


Сөрөг хүчний “Хөгжин цэцэглэж буй Армени” намын дарга Гагик Царукян, парламентын дарга асан Ара Саакян, Эдуард Шармазанов, Үндэсний аюулгүй байдлын албаны захирал асан Артур Ванецян нарыг өмнө нь эрх баригчид саатуулжээ.


Арван нэгдүгээр сарын 10-ны шөнө Никол Пашинян ОХУ болон Азербайжаны Төрийн тэргүүн нартай Уулын Карабахт гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Үүнтэй холбоотойгоор Ереванд олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа дэгдэж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ