Данид хязгаарлалтын хатуу арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-06 15:29:32

МОСКВА. /Kommersant/. Мутацид орсон коронавирусний улмаас Данийн 7 хотод хатуу хязгаарлалт тогтоох тухай тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгджээ.


Бямба гарагаас шөнийн цэнгээний газрууд, зоогийн газруудыг хаахаар болжээ. Түүнчлэн спортын арга хэмжээнүүдийг цуцалж, нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох аж. Иргэдийг хойд бүс нутаг руу явахгүй байхыг ерөнхий сайд зөвлөжээ.


Данид усны булгануудаас илэрсэн мутацид орсон вируснууд хүмүүсийн дунд тархаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан эрх баригчид бүх усны булгыг устгах шийдвэр гаргасан билээ. Тус улсад мутацид орсон коронавирусний омог фермийн аж ахуйн таван амьтан, 12 хүнээс илэрчээ. Нөхцөл байдал дордвол цар тахал Даниас дахин дэгдэж болзошгүйг тус улсын Ийлдэс судлалын хүрээлэнгийн захирал Каре Молбак цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ