Санал хураалт 24,9 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-15 12:48:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн сонгуулийн хорооноос санал хураалттай холбоотой ээлжит мэдээллийг өглөө. 12 цагийн байдлаар тус аймгийн хэмжээнд санал хураалт 24,9 хувьтай үргэлжилж байна.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймагт  67 хэсгийн хороонд 40,3 мянган сонгогч санал өгөхөөс 10074 сонгогч саналаа өгчээ.

Санал хураалт эхэлснээс хойш хөдөө сумын нэг хэсгийн хороонд иргэний бүртгэлийн машин түр гацсанаас өөр ямар нэг саатал, зөрчил гараагүй гэв.

Сүхбаатар суманд ирц хамгийн өндөр буюу 37 хувьтай байна.

 

Холбоотой мэдээ