Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-08 11:53:55

НЬЮ-ЙОРК. /EuroNews/. Бүс нутагт үүссэн хүмүүнлэгийн хямралыг зогсоохыг хүсвэл хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах улсын тусгаар тогтнолыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгджээ.


“Бид хүмүүнлэгийн хямралыг зогсоож, сөргөлдөөн цаашид улам даамжрахаас сэргийлэхийг хүсвэл олон улсын хамтын нийгэмлэг шийдэмгий байж, Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлсэн байна. Уулын Карабахт нөхцөл байдал 9 дүгээр сарын 27-нд хурцадсан бөгөөд маргаантай нутаг дэвсгэрт байлдаан болж байгаа юм.


Азербайжан, Армени дайны байдал зарлаж, дайчилгаа явагдаж байгаа юм. Энгийн иргэд шархдаж, амиа алдсан тухай  хоёр тал хоёул мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ