Мобайл тоног төхөөрөмж ашиглан үзлэг шинжилгээнд иргэдийг хамруулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-10-01 13:52:51
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт мобайл тоног төхөөрөмж ашиглан анхан шатны үзлэг шинжилгээнд иргэдээ хамруулж байна.
Тодорхой хуваарийн дагуу Баян-Овоо, Номгон суманд 10-р сарын 5-15-ны хооронд Манлай, Булган, Мандал-Овоо суманд 10-р сарын 19-28-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд иргэд эрүүл мэндийнхээ төлөө үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн газраас уриаллаа.
“Эмэгтэйчүүд залуучуудыг дэмжих” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд 14 суманд мобайл тоног төхөөрөмж ашиглан анхан шатны үзлэг шинжилгээнд 12774 иргэнийг хамруулаад байна. Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд хамтран хоёрдугаар шатны үзлэгийг Сэврэй, Ноён, Баяндалай, Хүрмэн, Цогт-Овоо, Ханхонгор суманд зохион байгуулж нийт 3300 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргээд байгаа аж.
Холбоотой мэдээ