Булган аймгийн ИТХ-ын хуралдаан боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-09-21 15:06:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит XV хуралдаан боллоо.

Энэ удаагийн сонгуулийн ИТХ-ын төгсгөлийн хуралдаанаар Булган аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах чиглэлийн хэрэгжилтийн тухай, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, авто зам, төмөр замын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тогтоох тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020-2024 онд хөгжүүлэх чиглэлд санал өгөх тухай асуудал хэлэлцлээ.

“Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах чиглэл”-ийн хэрэгжилтийг “хангалттай биелсэн” гэж ИТХ-ын хуралдаанаас дүгнэлээ.

            Аймгийн ИТХ, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж үр дүнд хүрч, “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”, “Аймгийн мал аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Шинэ хөдөө-Булган” зэрэг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр олон бодлого хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэр, хууль, тогтоомжийг хангах зорилгоор 37,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэн шийдвэрлэжээ. Хурлын байгууллагын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг Хороодын ажил жигдрээгүй, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тооцох ажил хангалтгүй, ажлын арга барилыг шинэчлэх шаардлагатай байна гэж ИТХ-ын төлөөлөгчид үзлээ. 

Холбоотой мэдээ