Улаанбаатарт 7-9 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-09-27 11:03:17

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд