Хөгжингүй орны иргэд Д.Трампаас илүү В.Путинд итгэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-16 14:22:25

ВАШИНГТОН. /kommersant/. Хөгжингүй орны оршин суугчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас илүү ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг болохыг “Pew Research Center” судалгааны төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгыг нийт 13 улсын 13.2 мянган хүний дунд явуулсан байна.


Судалгаанд оролцогчдын 23 хувь нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг бол арай бага буюу 19 хувь нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэдэг гэдгээ илэрхийлжээ. Харин АНУ-ын Төрийн тэргүүн Д.Трампт 16-хан хувь нь итгэдэг болохыг санал асуулгын дүн харуулсан байна.  


Оролцогчдын дийлэнх нь буюу 76 хувь нь Германы канцлер Ангела Меркельд итгэл хүлээлгэжээ. Түүний араас Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронд 64 хувь нь, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд 48 хувь нь итгэдэг гэдгээ мэдэгджээ.  


Оросын удирдагч В.Путинд Герман, Итали, Австрийн оршин суугчид илүү итгэж байгааг судалгаанд дурдсан байна. Долдугаар сарын 10-наас наймдгуур сарын 3-ныг хүртэл үргэлжилсэн уг судалгаанд Австрали, Бельги, Их Британи, Герман, Дани, Испани, Итали, Канад, Нидерланд, БНСУ, Франц, Швед, Япон улсын иргэд оролцжээ.

 

Холбоотой мэдээ