Майк Помпео Афганистаны Засгийн газрын төлөөлөгчид болон талибуудтай Дохад уулзана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-12 11:18:10

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бямба гарагт Катарын нийслэл Доха хотод айлчлах үеэрээ Афганистаны Засгийн газар болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй тусдаа уулзана гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн алба мэдээлжээ.


Есдүгээр сарын 12-нд буюу өнөөдөр Афганистан хоорондын энхийн хэлэлцээ эхлэх юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бямба гаргийн өглөө энэхүү хэлэлцээний нээлтийн ажиллагаанд оролцож, Катарын Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдель Рахман Аль Тани болон Афганистаны Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн болон талибуудын төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзана.


Үүний дараа орон нутгийн цагаар 11:00 цагт Помпео Афганистаны Засгийн газрын төлөөлөгчидтэй тусдаа хэлэлцээ хийх бол талибуудтай хийх уулзалтыг 15 цаг 15 минутад товложээ.


“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй хийх хэлэлцээнд "бүрэн бэлтгэгдсэн" бөгөөд хэлэлцээний өмнөх техникийн бүх асуудлыг зохицуулсан гэж Афганистаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Седика Седики даваа гарагт мэдэгдсэн байна. Талибууд зургаан хэт давруу үзэлтнийг шоронгоос суллахыг шаардсан нь яриа хэлэлцээг хойшлуулсны нэг шалтгаан болжээ. Энэ шаардлагыг Австрали, Франц улсууд эсэргүүцсэн байна. Гэсэн хэдий ч “Талибан”-ы дэмжигчдийг пүрэв гарагт Кабулаас Дохад хүргэсэн тухай “Tolo news” суваг мэдээлжээ.


Холбоотой мэдээ