БНХАУ-д зөөвөрлөгдөн ирсэн 12 тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-07 13:24:51

БЭЭЖИН. /TASS/. Өнгөрсөн хоногт эх газрын Хятадад коронавирусний халдварын зөөвөрлөгдөн ирсэн 12 тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Хятадын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдэгдлээ. 


Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нас баралтын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нас баралт 5.44 хувьтай байна. Орон нутгийн эмнэлгүүдэд коронавирусээр халдварласан 180 өвчтөн хэвтэж байгаагаас хоёр хүнд халдварт өвчин хүнд хэлбэрээр илэрчээ. 


Статистик мэдээллээр, эх газрын Хятадад халдвар авсан хүмүүсийн 94.35 хувь нь эдгэрчээ. Цар тахал анх дэгдэж эхэлснээс хойш Хятад улсад нийт 85.1 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн 7 хоногт 86 тохиолдол шинээр илэрчээ. Тархвар судлалын хяналтын байгууллагууд гадаадын улс орнуудаас ирж буй зорчигчдын урсгалыг анхааралтай хянаж байна. Тэд хилийн чанадаас ирсэн хүмүүсээс халдварын нийт 2585 тохиолдлыг илрүүлж, түүнээс 2408 хүн эмчлэгдсэн байна. 


Хятадын эрх баригчид ерөнхий статистик мэдээлэлд шинж тэмдэггүй илэрсэн тохиолдлуудыг оруулахгүй байгаа аж. Тус улсад шинж тэмдэггүй 329 тохиолдол бүртгэгдсэнээс 17 нь өнгөрсөн хоногт илэрчээ. 

Холбоотой мэдээ