Турк Гректэй залгаа хилд танкуудаа шилжүүлэн байрлуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-07 10:47:39

АНКАРА. /Ihlas/. Газар дундын тэнгист хурцадмал байдал үүссэн энэ үед Турк Гректэй залгаа хилд танкууд шилжүүлэн байрлуулж байна.


Ihlas” агентлагийн мэдээлснээр, 40 танк ачсан хүнд даацын автомашинууд Сиритэй залгаа хил дээрх Хатай мужийн Рейханл дүүргээс гарчээ. Харин Туркийн “Anadolu” агентлаг энэ талаар мэдээлэхдээ, Туркийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Грекийн хилд цэргийн техник илгээсэн тухай буруу ташаа мэдээлэл өгсөн гэжээ. Улс орны удирдлага Гректэй залгаа хилд цэргийн техник  хэрэгслийг шилжүүлэн байрлуулдаггүй хэмээн тус агентлаг мэдээлсэн байна.


Грек, Египет Газар дундын тэнгист тэнгисийн бүсийг зааглах тухай хэлэлцээрт 8 дугаар сарын 6-нд гарын үсэг зуржээ. Баримт бичгийг хоёр улсын парламент соёрхон баталсан аж. Харин энэхүү баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Туркийн эрх баригчид мэдэгдэж, Грекийн “Кастелоризо” арал орчимд чичирхийллийн хайгуул хийх зорилгоор цэргийн хөлөг онгоцуудаа дагалдуулсан “Oruc Reis” судалгааны хөлөг онгоцоо Грекийн Кастелоризо арал орчимд илгээжээ. Хариуд нь Грек зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулж, бүрэн эрхт байдлаа хамгаална гэдгээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ