Польшийн ГХЯ: ЕХ Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-21 12:04:22

ВАРШАВ. /pap/. Европын холбоо Беларусийн улс төрийн нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцох бус тэнд шинээр сонгууль явуулахыг шаардаж байна гэж Польшийн Гадаад хэргийн орлогч сайд Павел Яблоньский мэдэгджээ.


“Беларусийн ард түмэн ирээдүйн асуудлаа өөрсдөө шийдвэрлэх боломжийг олгохуйц байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг бид шаардаж байна. ЕХ Беларусийн хөндлөнгөөс оролцох бус улс төрийн асуудлыг ард түмнээр өөрсдөөр нь шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний хүсэл юм гэдгийг ойлгох нь тун чухал” хэмээн тэрбээр хэллээ.


Беларусийн асуудлаар яаралтай дээд хэмжээний уулзалт хийх Польшийн санаа нь ЕХ-ны удирдагчдаас олигтой дэмжлэг аваагүй гэдгийг Яблоньский няцаажээ. Бид Беларусьт дахин сонгууль явуулахыг нь дэмжихийг ЕХ-ны удирдагчдад ятгаж чадсан хэмээн тэрбээр мэдэгджээ. 

Холбоотой мэдээ