Завханы Архив маш сайн үнэлгээ авлаа

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 17:03:20

Завхан аймгийн Төрийн архив улсын үзлэгээр 97,3 хувь буюу “маш сайн” үнэлгээ авлаа.

Төрийн архивуудын үйл ажиллагаанд улсын үзлэг явуулах тухай Хууль зүйн сайдын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/43 тушаалаар батлагдсан удирдамж хуваарын дагуу Завхан аймгийн Төрийн Архивын тасгийн үйл ажиллагаанд Үндэсний төв архивын захирал, Улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг  Үндэсний төв архивын зааварлагч, арга зүйч Э.Шижиртуяа, программ хангамжийн мэргэжилтэн улсын байцаагч Т.Түвшинтөгс нарын  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг найм хоног улсын үзлэг хийжээ.

Улсын үзлэгийг Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар, журмын хэрэгжилтийг, дүгнэх үзүүлэлт аргачлалын дагуу 10 үзүүлэлтээр  дүгнэсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ