Үерийн хор уршгийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авахыг Мүн Жэ Ин уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-11 14:58:06

СӨҮЛ. /TASS/. БНСУ-д усан бороо үргэлжлэн орсноос үүдэлтэй байгалийн гамшигт нэрвэгдсэн дүүргүүдийг даруй сэргээхийн тулд нөөцөө дайчлахыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уриалжээ. Энэ тухай тэрбээр сайд нарын танхимын хуралдааны үеэр мэдэгдсэн байна.


Нөөцийн  хүртээмжтэй байдлыг ашиглаж, сэргээн босгох ажлыг хурдтай явуулах шаардлагатай байгааг тэрбээр онцолжээ.


Түүнчлэн тэрбээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмд үргэлжлүүлэн ажиллаж, борооны улирал дуустал сонор сэрэмжээ сулруулахгүй байх зааврыг төрийн албаныханд өглөө. Гол мөрний усны түвшин гамшгийн хэмжээнд хүрсэн байгааг Мүн Жэ Ин сануулан дурдаж, үүнтэй холбогдуулан байгалийн гамшигтай тэмцэх дунд болон урт хугацааны арга хэмжээнүүдийг боловсруулахыг санал болгов. 

Холбоотой мэдээ