Архидан согтуурсны улмаас Айрхан нууранд амиа алджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-30 12:50:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн иргэн Ч-ын цогцсыг Айрхан нуурын мандалд эргээс 200 метрийн зайд хөвж байсныг өнөө өглөө олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өглөө гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикльтой гэрээсээ гараад хоёр хоног сураггүй болсон 36 настай эрэгтэй нуурын усанд орж осолджээ. Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр нуурын уснаас мотоциклийг нь олсон байна.

Холбоотой мэдээ