Зам тээврийн ослын дуудлага мэдээлэл их иржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-17 15:56:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газарт баяр, амралтын өдрүүдэд 40 дуудлага, мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 25, зөрчлийн шинжтэй 15 дуудлага ирсэн байна.

Гэмт хэргийн дуудлага мэдээллийн 12 буюу 48 хувийг зам тээврийн осол, 20 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Харин зөрчлийн дуудлага мэдээллийн 13 буюу 86 хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, 13 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил тус тус эзэлж байна.

Зам тээврийн ослын  улмаас 13 хүн гэмтэж, гурван хүн нас баржээ.

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 15-ны өдөр аймгийн Цагаан давааны  ар уруу уруудаж явсан бензин тээвэрлэж явсан том оврын авто машин осолдсоноос гурван хүн нас барж, 15 хүн түлэгдэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Иймд аялагчид орон нутгийн замд анхаарал болгоомжтой явж, хурд хэтрүүлэхгүй, яаралгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, зорьсон газраа саадгүй хүрэхийг Цагдаагийн газраас иргэдэд уриалж байна.

Холбоотой мэдээ