Завханы Онцгой байдлын газарт техник технологийн шинэчлэлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 13:20:12

Завхан аймгийн Онцгой байдлын газарт хоёр тэрбум төгрөгийн шинэчлэл хийж байна.

Онцгой байдлын газарт хоёр тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байгаагаас одоогийн байдлаар хагас тэрбум орчим төгрөгийн тоног төхөөөрөмжтэй болоод байгаа юм. Энэ оны гуравдугаар сард батлагдсан Засгийн газрын тогтоолоор онцгой байдлын байгууллагуудад хэд хэдэн бүтцийн өөрчлөлт орсон. Үүний нэг нь Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийг Онцгой Байдлын Газар болгон өргөжүүлэн зохион байгуулах, Тэс сумд аврах, гал унтраах 4-р зэрэглэлийн анги барихаар болсон юм. 

Мөн Тосонцэнгэл сумд Онцгой байдлын хэлтэс байгуулах шийдвэр гарсан. Тиймээс одоо хэрэглэж байгаа техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Аврах, гал унтраах ангийг Тэс сумд байгуулахтай холбогдуулан 45 хүний ажлын байр бий болж байгаагийн дээр Завхан аймгийн ОБГазрын шинэ байр болон ажилчдын 20 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтанд оруулахаар барилгын ажил үргэлжилж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ