Сүхбаатар аймагт мал төллөлт 61,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 12:54:31

Сүхбаатар аймгагт энэ жил 1,3 сая эх мал төллөхөөр тоолуулсан. 2016 оны эхний 4 сарын байдлаар нийт хээлтэгч малын 61,9 хувь буюу 826,4 мянган толгой эх мал төллөлжээ. Үүнийг 5 төрлөөр авч үзвэл эм хонь 67,4 хувь, эм ямаа 61,2 хувь, үнээ 42,8 хувь, гүү 40,3 хувь, ингэ 22,8 хувьтай төллөжээ.

Гарсан төлийн 98хувь нь буюу 815,7 мянган төл хэвийн бойжиж байна. энэ нь өмнөх онтой харьцуулахад 3,9 хувиар буурсан гэдгийг аймгийн УБСГ-аас мэдээллээ.

Мал төллөлөлт болоод гарсан төлийн бойжилт Баруун-Урт, Мөнххаан, Эрдэнэцагаан сумдад өндөр байгаа бол хамгийн бага үзүүлэлттэй нь Түмэнцогт сум байна. тус суманд нийт төллөх малын 19,4 хувь нь төллөсөн бол гарсан төлийн 19,2 хувь нь бойжиж байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ