Нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиудыг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:46:56

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбар байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд тусгах, шинээр батлагдан хэрэгжиж буй хууль тогтоомжуудыг олон нийтэд таниулах  өдөрлөг боллоо.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 10-нд зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Нямдэмбэрэл, Нийгмийн Халамж Үйлчилгээний  хэлтсийн дарга Ч.Нохойжав нарын албаны хүмүүс оролцов.

Урьд өмнө нь хүн амын хөгжил, нийгмийн асуудал хаягдаж, тэр бүр хүн рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явагддагүй байсан бол өнгөрөгч он жилүүдэд эдгээр байгууллагууд хүн рүүгээ, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, таатай, сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бололцоог аль болох хангаж өгөхийг зорин ажилласан гэдгээ нээллтэй хаалганы өдрийн үеэр онцолж  байлаа.

Энэ өдөрлөгийн үеэр иргэдэд тараах хуудас болон талбайд байсан дэлгэцээр хийсэн ажлаа тайлагнаж, орон нутгийн телевизийн нэвтрүүлгээр хийсэн ажлаа иргэдэд хүргэлээ.

 

 А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ