"Хамтдаа Бостон марафон-2020” тэмцээний шилдгүүд тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
sodonizm@gmail.com
2020-07-09 09:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. MGL running channel”-аас зохион байгуулсан дэлхийн Монголчуудын “Хамтдаа Бостон марафон-2020” цахим, цуврал гүйлтийн тэмцээний шилдгүүд тодорчээ.


Эхний байдлаар  тус цуврал марафон гүйлтийн тэмцээнийг 7 дугаар сарын 05-нд 10-км-ийн зайд, цахим хэлбэрээр зохион байгуулсан. Гүйлтийн тэмцээнд  Монгол, Англи, Франц, АНУ, Япон, Солонгос, Австрали, Швед, Бельги, Австри, Унгар, Ирланд, Турк, Польш, Норвеги зэрэг 15 улсаас 107 гүйгч оролцохоор бүртгүүлсэн байна.



Үүнээс эрэгтэй төрөлд тэргүүн байрт Япон улсаас оролцогч Ц.Цэрэнбат, дэд байрт Англи улсаас оролцогч У.Ганзориг,  гутгаар байрт Англи улсаас оролцогч Н.Бат-Эрдэнэ нар шалгарчээ. Харин эмэгтэй гүйлтийн төрөлд тэргүүн байрт Ирланд улсаас оролцогч Г. Нарангарав, дэд байранд мөн Ирланд улсаас оролцогч Б. Үйлсзаяа, гутгаар байранд Англи улсаас оролцогч Ч.Цолмон нар шалгарсан байна.

Хагас марафон буюу 21 км цахим гүйлтийн тэмцээнийг ирэх сарын 2-нд 42 км, бүтэн марафоны тэмцээнийг 9 дүгээр сарын 7-14-нд цувралаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Дэлхийн даяар тархан суугаа Монголчууд болон гүйлтийн клубуудыг тус тэмцээнд оролцохыг “MGL running channel”-аас уриалж байна. 

Холбоотой мэдээ