Хагас жилийн татварын тайланг цахимаар авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-04 09:56:35

Увс /МОНЦАМЭ/. 2020 оны эхний хагас жилийн татварын тайланг энэ сарын 1-нээс эхлэн цахим татварын системээр дамжуулан хүлээн авч байна. Эхний хагас жилийн байдлаар аймгийн Татварын хэлтэс 9 төрлөөр 4300 гаруй тайлан хүлээн авч, ирцийг 100 хувь хангуулах үүрэг хүлээжээ.  

“2020 оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээж авах хугацаа энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ. Иймээс татвар төлөгчид хуулийн хугацаандаа багтаж тайлангаа ирүүлэх хэрэгтэй байна. Хэрэв тайлан илгээхэд ямар нэгэн асуудал гарвал манай хэлтсийн 70452036, 70454948 дугааруудад холбогдож зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой” хэмээн Аймгийн Татварын хэлтсийн Нэг цэгийн үйлчилгээний татварын улсын байцаагч Н.Түмэннасан хэллээ.

Холбоотой мэдээ