Модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа болно

Орон нутагт | Хэнтий
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 16:02:17

 “Мод тарих үндэсний өдөр” энэ сарын 14-ний өдрийн бямба гаригт улс даяар зохион байгуулна.

Тус өдрийг угтаж Хэнтий аймгийн БОАЖГ-аас модны тарьц, суулгацын нөөцгүй сумд болон айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах зорилгоор “Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа” –г энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Эвт худалдааны төв”-ийн  гадна талбайд зохион байгуулна.

Модны суулгац нарс 1500-70000, шинэс 5000-70000,  хайлаас 1000-2500, гоёлын болон жимсний мод, бут сөөгнүүд 1800-6000, зүлэгний үр 25000 төгрөгийн үнэтэйгээр зарагдана. Үнийн судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн БОАЖГ болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой юм.

О.Буянхишиг

 

 

 

Холбоотой мэдээ