Номгон сургуулийнхан өнгөлжээ

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 14:36:35

Баянхонгор аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч, гал сөнөөгч”-дийн дунд Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнийг аймгийн төвийн Ерөнхий боловсролын 5 сургууль, Политехникийн коллежийн оюутан, сурагчдын дунд амжилттай зохион явуулжээ.

Тэмцээнд нийтдээ 7 багийн 42 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, довтолгооны шат, саадтай 80метр, 5х80метр гэсэн 3 төрөлд өрсөлдсөн байна. Довтолгооны шатны эрэгтэй тамирчдын төрөлд тэргүүн байрт Политехникийн коллежийн оюутан Т.Үйтүмэн, эмэгтэй тамирчдын төрөлд тэргүүн байрт Политехникийн коллежийн оюутан Б.Батхишиг шалгарсан бол саадтай 80м-ийн төрөлд тэргүүн байрт Номгон ахлах сургуулийн сурагч М.Данзан, 5х80м-ийн төрөлд тэргүүн байрт Номгон ахлах сургуулийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, алтан медалийн эзэн болжээ.

Багийн нийлбэр дүнгээр Номгон ахлах сургуулийн баг тамирчид “Өсвөрийн аврагч, гал сөнөөгч” шилжин явах цомын эзэн болж, Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2016 оны “Өсвөрийн аврагч, гал сөнөөгч” аймгийн аварга шалгаруулах тамцээний шилдэг багаар Номгон ахлах сургуулийн баг тамирчид мөн шалгарчээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ