Нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах захирамж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 12:34:16

Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2016.05.09-ний өдрийн А/116 тоот захирамж гарлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, улаанбурхан өвчинтэй тэмцэх, ард иргэдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна.

Уг захирамжинд аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5-р сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурханы эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулахыг тусгажээ.

Мөн энэхүү нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, дархлаажуулах арга хэмжээг хариуцсан чиг үүргийн дагуу сайтар зохион байгуулахыг холбогдох албадын дарга нарт тус тус даалгажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ