Дүрст бичлэгийн хувилбарыг түлхүү ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 08:47:54

Булган аймгийн Могод сумын Ч.Шагдарсүрэнгийн нэрэмжит суурь боловсролын сургуулийн 9в анги нь нийт 17 сурагчтай энэ онд хичээллэж байна.

Тус анги нь тасралтгүй 3 жил дараалан “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж, монгол бичгийн ур чадвараа нэмэгдүүлжээ. Ангийн багш Л.Байгалмаа нь  тус сургуулийн хэл уран зохиолын багшаар 14 жил ажиллаж байгаа бөгөөд сурагчдаа монгол бичгийн соёл мэдлэгт суралцуулахын тулд дүрст бичлэгийн хувилбарыг түлхүү ашигладаг юм байна. Ц.Бадамын нэрэмжит аймгийн монгол бичгийн олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан, уран бичлэгийн төрлөөр дугуйлан хичээллүүлдэг, аймаг, сумын тэргүүний багш нарын нэг.  Энэ анги нь зөв, цэвэр сайхан бичигтэй хамт олон болохын тулд хичээнгүй бичгийн буланг хичээлдээ ашигладаг.

Сургуулийн урлаг спортын аварга, шилдэг анги төдийгүй “Өв соёлоо тээгч, түгээгч” улсын уралдаанд идэвхтэй оролцжээ.  Ангийн  тэргүүний идэвхтэн сурагчдаас дурдвал: Д.Эрхсаран нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит Сансар – 35 монгол хэлний олимпиадад монгол бичгийн төрлөөр хүрэл медаль, Б.Амарзаяа нь улсын тэшүүрийн спортын хошой аварга, Э.Минжбадгар нь сургуулийн бүжгийн аварга, Л.Очмаа нь сургуулийн уран уншигч, А.Нарангоо, Б.Нарангарав, А.Түвшинсанаа, Б.Өлзий – Орших нар нь анги хамт олноо хошуучлан тэргүүлдэг сурагчид юм.

П.Батням

П.Батням

Холбоотой мэдээ