6135 нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-20 19:00:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд өрнөж буй ”Цэвэр орчин-Эрүүл Алтай 2” аяны хүрээнд 6135 нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжийг ариутгал халдваргүйтгэх ажлыг зохион байгуулж байна.


Тус аймгийн нийт өрхийн дунд явуулсан судалгаагаар 6135 нүхэн жорлон тоологдсоноос 2778 нь аймгийн төвд, үлдсэн нь хөдөө сумдынх учир халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зайлшгүй хэрэгжүүлж байна хэмээн ЭМГ-аас мэдээлэв.

НҮБ-ын Хүн амын сангийн Усан хангамжийн төслийн дэмжлэгээр уг ажилд шаардагдах ариутгалын бодисын татан авалтыг хангалттай хийжээ. Ингэснээр гэр бүлийн гишүүдийг халдварт өвчин, Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, амьдрах ая тух нэмэгдэх, хөрс, ус агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой юм.


Тус аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа “Эрүүл орчин-Цэвэр Алтай 2” аянд Эрүүл мэндийн газраас эко ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өрх бүрийг ариун цэврийн байгууламжаа сайжруулахыг зөвлөлөө. 


Холбоотой мэдээ