Ороох могойн ойн түймрийг бүрэн унтраажээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-16 11:07:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газраас Орхон сумын Ар булаг багийн “Ороох могой” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраалаа гэж мэдээллээ.  

Аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны 18:16 цагт хүлээн авч, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж өнөө өглөө 05:00 цагт унтраасан байна. Түймэрт ойролцоогоор ойн 2 га талбай шатжээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар зарим нутгаар хэт халж байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.  Аймгийн цаг уур орчны шинжилгээний төвөөс энэ сарын 16-18-нд нийт нутгаар халж, 19-нд аагим халуун болно гэж мэдээллээ. Өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ