Улс төрийн намуудаас сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол иржээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-12 16:29:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Сонгуулийн хорооны зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн гомдол санал ирээгүй байна. Харин  улс төрийн намуудаас сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол мэдээлэл ирснийг холбогдох байгууллагуудад хянуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж чиглэлийг өгчээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 8 нам эвслийн 17 нэр дэвшигч, 4 бие даагч нийт 21 хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Сонгуулийн хорооноос Зон олны намаас нэр дэвшигч Ц.Ариунболд, бие даагч Б.Болдбаатар нар сонгуулийн менежер, шадар туслахын үнэмлэхээ аваагүй байгаа гэнэ. Бусад нам эвсэл болон бие даан нэр дэвшигчид  бүгд авч сурталчилгаагаа хийж байна гэдгийг Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.


Холбоотой мэдээ