Хятадын авилгач түшмэл намаасаа хөөгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-24 17:36:42

БЭЭЖИН. /TASS/. Бүх Хятадын биеийн тамир, спортын ерөнхий газрын орлогч дарга асан Сяо Тянь тус улсын Коммунист намаас хөөгджээ.

Хятадын Коммунист намын сахилга батыг шалгах төв комиссын мэдээснээр, түүнтэй холбогдох хэргийн материалыг хууль сахиулах байгууллагуудад удахгүй шилжүүлэн өгнө.

Сяо Тянь нь сахилга батыг болон хуулийг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” 2012 оны сүүлээр төрийн эрхэнд гарсныхаа дараа тус улсад авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлсэн бөгөөд өндөр албан тушаалын хэдэн зуун түшмэлийг авлигын хэргээр хариуцлагад татсан эсвэл мөрдөн шалгаж байгаа билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд