Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж 81.1 тэрбум рублийг олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-11 13:31:45

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Засгийн газар коронавирусний цар тахлын улмаас хохирол амссан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусламж болгон 81.1 тэрбум рублийн тэтгэмж олгожээ.


Компаниуд ажилтнуудынхаа тоог 90-ээс доошгүй хувьд нь хадгалан авч үлдэх нь тэтгэмж олгох нөхцөл болж байгааг захирамжид дурджээ. Энэхүү санхүүгийн дэмжлэгийг 970 мянга гаруй байгууллага авах боломжтой аж.


Үүнтэй холбоотойгоор 2021 оны 2 дугаар сарын 1 хүртэл Засгийн газарт илтгэл тайлангаа ирүүлэх замаар төсвийн хөрөнгийн зүй зохистой, үр ашигтай зарцуулалтад хяналт тавихыг Сангийн яаманд үүрэг болгожээ.


Коронавирусний дэгдэлтийн улмаас хамгийн их хохирол амссан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Засгийн газарт даалгасан байна. 

Холбоотой мэдээ