Тавдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-05 08:45:33

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Монгол уншлага зан үйлийн уламжлал, шинэчлэлийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд болно.

09.00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд Мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт Сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 33 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Замын хөдөлгөөний цагаан толгой 2016" аврага шалгаруулах тэмцээн ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд болно.

10.00 цагт Монгол-Солонгосын Политехник коллежид "Шилдэг цахим хичээл-2016" улсын уралдааны нээлт болно.

10.00 цагт “Ази, Номхон далайн бүсийн 2016 оны нийгэм, эдийн засгийн тойм” судалгааг танилцуулах ажиллагаа НҮБ-ын байрны 3-р давхрын Хурлын танхимд болно.

10.00 цагт Дэлхийн Эх баригч нарын өдрийг тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Чингисийн талбай хүртэл баярын парад болно.

10.00 цагт Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаан ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.

10.00 цагт Улаан бурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор Швейцарь улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд хандив цуглуулан эмнэлгүүдэд дутагдалтай байгаа багаж техник хэрэгслийг худалдан авсан бөгөөд Халдварт өвчин судлалын Үндэсний төвд хүлээлгэн өгнө.

10.30 цагт Офицерын ордны урд талын 14-р сургуульд тус сургуулийн барилгын асуудал удаашралтай байгаатай холбогдуулан багш, эцэг эхийн төлөөлөл тайван жагсаал хийж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлнэ.

10.30 цагт Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй самбар байрлуулах зөрчлийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хангарди ордоны 14 давхарын Б зааланд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нийслэлийн Хүүхэд гэр Бүлийн Хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний асуудлаар Улаанбаатар чуулгын байранд мэдээлэл хийнэ.

12.00 цагт АСЕМ-ын хурлуудын зохион байгуулалтад 1500 орчим сайн дурын ажилтнуудыг сургалтад хамруулж байгаа талаар МОНЦАМЭ агентлаг дахь АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.

14.00 цагт “Нүүдлийн соёл, иргэншил аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох нь” сэдэвт сургалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д болно.

Холбоотой мэдээ