С.Цэрэнчимэд он гараад олимпийн эрхийн төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-24 13:10:04

АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн 2015 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Сүхээгийн Цэрэнчимэд “Рио-2016” олимпийн дэвжээнд 58 кг-д хүчээ сорихоор бэлтгэлээ базааж эхэлжээ.

МЧБХ-ны удирдлагууд, багш, дасгалжуулагч нар ярилцаж зөвлөлдөн байж уг шийдвэрийг гаргасан. ДАШТ-д барилдсан 60 кг-ийн жин нь олимпийн хөтөлбөрт орсон жинд багтдаггүй учраас түүнийг ийнхүү жин хасуулж оролцуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин дээд жинд нь дэлхийн хошой аварга С.Батцэцэг барилддаг учраас С.Цэрэнчимэд 2 кг жин хасч 58 кг-д барилдах бөгөөд он гараад Монгол болон Казахстанд олимпийн эрх олгох тэмцээн болно. С.Цэрэнчимэд энэ тэмцээнд амжилттай барилдаж болзол хангасан тохиолдолд Риогийн олимпийн эрхээ авах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд