Баяндунд гарсан түймрийг унтраав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-20 17:16:09

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг энэ сарын 19-ний орой бүрэн унтраасан гэж тус сумын Засаг дарга Х.Хүрэлчулуун мэдээлэв.


Хээрийн түймрийн дуудлагын дагуу тухайн өдөр аймгийн Онцгой байдлын газраас 24 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг, орон нутгаас 24 иргэн, хилийн отрядаас 13 алба хаагч шуурхай ажилласан боловч Дорнодод 14-16 м/сек-ын хүчтэй салхитай байснаас 200-500 м-ийн өргөнтэй түймэр Оросын хил давсан юм. 17-ны орой цурманд оруулж, бүрэн унтраасан боловч хилийн цаана асаж байсан түймэр салхины чигээр эргэж ассан байна.  

Аймгийн Онцгой байдлын газар, хилийн отряд, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн сумаас томилогдсон бүлэг, Улаанбаатар хотоос Үндэсний аврах бригадын 26 алба хаагч нисдэг тэрэгтэй газар дээр нь ажиллажээ.   

Холбоотой мэдээ