Ерөнхий сайд Г.Занданшатарт Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-18 15:01:18

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа. 


Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш Хорват Улстай нийгэм, эдийн засгийн олон салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг илэрхийлэв. Мөн Монгол, Хорватын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Хорватын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. 


Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлж, Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 


Уулзалтын үеэр талууд Монгол, Хорватын худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, ойн менежментийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар мөн санал солилцов. 

 

Холбоотой мэдээ