АНУ-ын аж үйлдвэрлэлийн хэмжээ 1946 оноос хойш хамгийн ихээр унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-16 12:10:49

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахалтай холбоотойгоор АНУ-ын аж үйлдвэрлэлийн  хэмжээ 3 дугаар сард 5.4 хувиар буурсан нь 1946 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон тухай Холбооны нөөцийн системийн тайланд дурджээ.


Коронавирусний цар тахлын улмаас олон үйлдвэр үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор аж үйлдвэрлэлийн нийт хэмжээ 5.4 хувиар буурсан бол аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц 6.3 хувиар унажээ. Үүнээс автомашин болон автомашины эд ангиудын үйлдвэрлэл хамгийн их уналтыг харуулсан байна. 


Аж үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцын нийт хэмжээ буурсан нь 1946 оны 1 болон 2 дугаар сараас хойших хамгийн их хэмжээгээр унасан үзүүлэлт болсныг Холбооны нөөцийн систем онцлон тэмдэглэсэн байна. 

 

Холбоотой мэдээ