Булган аймгийн сурагчдын бүтээл шилдэг 36–д багтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 14:16:01

“Залуу зохион бүтээгч-2016” улсын уралдаан саяхан болж өндөрлөсөн. Тус уралдаанд 8 сургуулийн 30 орчим санаа шийдлүүд ирсэн байна. Тэдгээр санаанаас 4 багийн 8 санааг улсын уралдаанд шалгаруулан оролцуулснаас Булган аймгийн  дараах багуудын  санаа  шийдлүүд  1, 2 дугаар шатанд тэнцэн үлдэж “Шилдэг 36 бүтээл”-д шалгарчээ.

Орхон сумын ЕБС-ийн Б.Энхзул багшаар удирдуулсанс сурагч Э.Энхсайхан, Ц.Баасанцогт нарын “Удмын хэлхээ” монгол наадгай,  Булган сумын  1-р сургуулийн 11е ангийн сурагч Б.Отгонбаяр, Д.Доржпүрэв, Б.Ууганбаяр нарын “Ээжийн туслагч” бүтээл, мөн Б.Энхзул багшаар удирдуулжээ.Д.Нэргүй багшаар удирдуулсан ЭӨЦС-ийн 6б ангийн сурагч М.Жавхлан, Б.Дэлгэрмандах, С.Ганбат нарын “Автомат шал угаагч” шалгарчээ.

Улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалт энэ сард болно. Булган аймгйин БСГ–ын хамт олон дээрх багш сурагчдад баяр хүргэж амжилт хүсэхийн хамтаар дэмжиж туслана гэдгээ амаллаа.

                                                                                                                              П.Батням

Холбоотой мэдээ