Тайвань халдвар хамгийн их тархсан орнуудад амны хаалт хандивлана

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-04-01 13:21:21

ТАЙБЭЙ. /CNA/. COVID-19” халдвар хамгийн их тархсан орнуудад 10 сая амны хаалт хандивлана гэж Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнь өнөөдөр мэдэгджээ.


Тайваньд амны хаалтын үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр “COVID-19” халдвар хурдацтай тархаж буй орнуудад хандивлах боломжтой болсон гэж тэрбээр ерөнхийлөгчийн ордонд үг хэлэх үеэрээ мэдээлсэн байна.


Эдийн засгийн асуудал хариуцсан яамнаас мягмар гарагт мэдээлснээр, Тайваньд өдөрт үйлдвэрлэж буй мэс заслын амны хаалтын тоо 13 саяд хүрчээ.


Тайванийн амны хаалтын үйлдвэрлэлийн одоогийн гарцыг өнгөрсөн хоёдугаар сарын эхэн үеийнхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн байна. Тухайн үед өдөрт дунджаар 3.2 сая амны хаалт үйлдвэрлэж байжээ.


"Амны хаалтуудыг АНУ, Европын орнууд зэрэг дипломат холбоотнууддаа хандивлана" гэж Гадаад хэргийн сайд Жосеп У мэдэгдсэн боловч тэдгээр оронд хэзээ хүлээлгэн өгөх талаар тэрбээр дурдаагүй байна. 

Холбоотой мэдээ