Египет "Аль-Жазира"-гийн сэтгүүлчдэд өршөөл үзүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-24 09:35:27

КАИР. /ANADOLU/. Цэргийн эргэлт хийснийг шүүмжилсэн агуулга бүхий мэдээ гаргасан хэргээр шоронд хоригдож байсан, Катарт төвтэй “Аль-Жазира” телевизийн хоёр сэтгүүлчид Египетийн Ерөнхийлөгч өршөөл үзүүллээ.

Лалын шашинтнуудын “Ид аль-Адха” баярын өмнөх өдөр 100 хүнд өршөөл үзүүлсэнээ Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси өчигдөр телевизээр мэдэгдэл хийхдээ хэлжээ.

Өршөөлд хамрагдсан хүмүүсийн тоонд “Аль-Жазира”-гийн канад сэтгүүлч болон египет продюсер багтсан байна.

2013 онд хийсэн төрийн эргэлтийг шүүмжилсэн мэдээ, мэдээлэл бэлтгэн гаргасан хэргээр Египетийн шүүх тэдэнд өнгөрсөн оны наймдугаар сард 3-3.5 жилийн хорих ял оноосон юм.

Сэтгүүлчдэд ял оноосныг олон улс шүүмжлэн, “Сисигийн засаг захиргаа хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байна” гэж байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд