"Түмэн Шувуут" ХК-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-25 18:28:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 25-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 98.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 505.822 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Хар Хорум Пропертийс" (AMT+15.00%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM+3.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Блюскай Секьюритийс" (BSKY-14.71%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК  (UID-12.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.46 хувиар буурч 17418.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.521.681.452.265.24 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ