Сүхбаатар аймагт 17.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдахгүй

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-10 13:18:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 08-ны өдрийн А/174 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг 17.00 цагаас хойш худалдан борлуулахыг хориглосон. Одоогоор энэ төрлийн зөрчил гараагүй, тайван байгааг холбогдох байгууллагууд мэдээлэв.

Тодруулбал, тусгай зөвшөөрөл бүхий хүнсний дэлгүүр, ААНБ-ын архи согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг

08.00-17.00 цаг хүртэл, харин хүнсний худалдаанаас бусад буюу нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч, тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын цагийн хуваарийг 08.00-20.00. цаг хүртэл байхаар тусгажээ. 

Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлт 03 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ